Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны нийт 67 зээлдэгчийн 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх талаар ч яригдаж байв. Зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.
Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан ба дараах эх үүсвэрүүдээр санхүүжүүлсэн.
- 2014 онд БНХАУ-аас татсан зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
- 2014 онд Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
- 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар
- бусад богино хугацааны зээлийн үлдэгдэл 103 сая ам.доллар
Одоо Самурай бондын 200 сая ам.доллар цаад тал нь 12-р сарын 25-н гэхэд төлөхөөр байна. Манай улсын зээлжих зэрэглэл B үнэлгээтэй байна. Удахгүй олон улсын аудитын шалгалт орох ба бид хэвээр хадгалахыг эрмэлзэж байна" гэв.