Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-11-01
Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, шуурна

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-аас танилцууллаа

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ