ШӨХТГ: Дорнод аймаг дахь сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд хяналт, шалгалт хийлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Өрсөлдөөн – Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний зүүн бүсийн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Агентлагийн дарга С.Ням-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхийг шалгалаа.
“Дорнод хүнс ХХК”-ийн бөөний агуулах худалдаа, “Нарлаг” сүлжээ дэлгүүрт хийсэн шалгалтаар бараа, бүтээгдэхүүний шошгололт, хугацаа дууссан бүтээгдэхүүний зөрчил мөн хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авах цэг байхгүй зэрэг дотоод хяналт, зохион байгуулалтын зөрчил дутагдалууд илэрлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөн улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж ажиллах талаар Дорнод аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч П.Бор-Охинд үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: ШӨХТГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.