Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-11-03
БНХАУ-д хэрэглэгдэх баримт бичиг баталгаажуулах иргэдийн анхааралд!

БНХАУ нь “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” буюу “Апостиль конвенц”-д 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн холбогдох зохицуулалтыг 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс мөрдөж эхлэхээр болов. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон Макаогийн ЗЗОБ-д мөн адил хэрэгжинэ.

Ингэснээр Монгол Улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газраар баталгаажуулан, олгосон “Апостиль” гэрчилгээг БНХАУ хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломжтой. Өмнө нь БНХАУ-д хэрэглэгдэх манай улсын албан ёсны баримт бичгийг ГХЯ-ны Консулын газраар баталгаажуулсны дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар давхар баталгаажуулах шаардлагатай байсан юм.

БНХАУ-д үйлдэгдсэн албан ёсны баримт бичиг мөн адил тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газар эсвэл холбогдох орон нутгийн Ардын засгийн газраар баталгаажсан “Апостиль” гэрчилгээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

КОНСУЛЫН ГАЗАР

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ