Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-11-06
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 203 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 4,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 251 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 901 гомдол, хүсэлтийг хянан үзэв.

Үүнээс 203 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 747 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ