Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-03-30
ГЕГ: БНХАУ-ын гаалийн цагдаагийн газартай хар тамхи, галт зэвсэг, хилийн хяналт шалгалт дээр хамтран ажиллана
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газартай хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын Сиамен хотноо энэ сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Уулзалтанд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Сүн Жижие болон холбогдох албаныхан оролцлоо.
Тус хуралдаанаас хоёр талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 талаасаа дүгнэж, хоёр улсын хил дамнасан хууль бус наймаа, цаашдын чиг хандлага, хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлт, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, ховордсон ан амьтан, уул уурхай ашигт малтмалын хууль сахилт, хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа бараанд тавих гаалийн хяналт шалгалтыг сайжруулах тал дээр харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болов.
 
Мөн хуралдааны үеэр “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газартай 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: ГЕГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ