Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-11-08
"Урал Зил-131" машинаар замын цасыг цэвэрлэж, айл өрхүүдэд эмнэлгийн болон хүнс хангамжийн тусламж үзүүлж байна

Улсын Онцгой комиссоос нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, аймгуудын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
 
Нийт аймаг, сумд гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчлан сэргийлэх, өвс тэжээлээ нөөцлөх, шатах, тослох материалын бэлэн байдлыг хангах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулалт төлөвлөлт дээрээ анхаарах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн эрсдэлийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
 
Туулах чадвар сайтай таван Урал Зил 131 машиныг цэргийн ангиудаас гаргуулан хаагдсан замын цасыг цэвэрлэж, айл өрхүүдэд эмнэлгийн болон хүнс хангамжийн тусламж үзүүлж байна.
 
Иргэд Та бүхэн хол газар зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ