Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-11-08
Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэг үзүүлжээ

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас 11-р сарын 04, 05 өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 6 (5  эмэгтэй, 1 хүүхэд), Лүн сумын 1, Өвөрхангай аймгийн  Зүүнбаян-Улаан сумын 1  нийт эрдэнэт найман хүний амь эндсэн харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Эрдэнэсант,  Лүн  суманд Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг  байгалийн гамшигт үзэгдэлд өртөж амь хохирсон 6 өрхийн гишүүдтэй уулзаж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус өрхүүдийн 4-16 насны 8 хүүхэд, насанд хүрсэн 12 иргэн байна. Эдгээр өрхүүдэд Улсын Онцгой комиссоос тус бүр 5 сая төгрөг, аймгийн Онцгой комиссоос тус бүр 1 сая төгрөг, сумын зүгээс 500 мянган төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг, тусламж үзүүллээ.

Мөн Улсын Онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлж байна.

Улс, аймаг, сумдын Онцгой комисс, хамтарсан баг, төрийн албан хаагчид тус өрхүүдэд нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, цасанд боогдсон зам харгуйг нээх, гэр барих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ