Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоолоо
Монгол Улс, Оросын Холбооны улсын хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллогыг хийж дуусгав.
Хил орчмын Алтайн аргаль хонины тооллогын ажлыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэсэн. Тооллогоор хил орчмын 111 цэгээс 2477 тооны Алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоов.
Эх сурвалж: Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.