Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-11-17
"Хариуцлагатай уул уурхай" зүүн бүсийн өдөрлөг болж байна

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Мөн уул уурхай, хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниуд болон орон нутгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож байна гэж Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ