Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2021-05-18
"Соёлыг бүтээхгүйгээр баялагт хүрэхгүй"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлыг өвийн үндэсний төвийн байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ. Бид соёлыг бүтээхгүйгээр баялагт хүрэхгүй. Монголчуудын "ирээдүйн Оюу толгой", "Таван толгой", баялаг бүтээх шавхагдашгүй нөөц бол бидний үнэт өв соёл юм гэдгийг сануулсан уулзалт боллоо.

Соёл урлагийн салбар нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх асар том боломж бүхий бизнесийн салбар тул төр үнийн бодлогод оролцдог халамжийн яам биш бизнесийн яам болох ёстой  гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.

Даяаршиж буй буй дэлхийд байгалийн баялгийн хомстол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хөгжиж буй орнуудад олон бэрхшээл шалгууртай нүүр тулж, хөгжлийн шинэ гарц, арга замыг эрэлхийлж буй. Монголчууд ч үндэсний өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжсөн салбарыг бий болгож,  оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх нь хөгжлийн нэг гарц болохыг Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.

Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх "Монгол соёл, Монгол баялаг" цогц үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс танилцууллаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас боломжит бүхнийг хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд ам гарав.

"Монгол соёл, Монгол баялаг" цогц үйл ажиллагааны хүрээнд:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн ложистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна. Үүнийг "Эрүүл мэндээ сэргээж, эдийн засгаа сэргээх 10 их наяд" төлөвлөгөөний хүрээнд байгуулах "Залуус" хорооллын ойр байршилд байгуулах аж.

Соёлын салбарын бүхий л чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэснээр: 

  • өртөг зардал буурч
  • Эдийн засгийн өгөөж, уран бүтээлийн үйлдвэрлэлийн чанар, хурд нэмэгдэхээс гадна
  • боловсрон хүчний харилцан туршлага солилцох боломж илүү нээлттэй болж, тэдний ур чадвар, чадамж сайжирна.
  • Түүнчлэн тус цогцолборыг түшиглэн гарааны бизнес, инновацийн систем бүрдэхээс гадна нийгмийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулж, тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ