Цаг агаар
Валютын ханш
Live
2023-11-17
Малтайгаа төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар өчигдөр 11:00 цагийн орчим малчин З малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. 

Дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 27 настай, эрэгтэй З-г эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулсан байна.

Түүнийг гэрээсээ баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ