Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-03-31
Дархан-Шарын гол чиглэлд замын эвдрэл үүсээд байна

Дархан-Шарын гол чиглэлд замын эвдрэл үүсээд байна. Тухайн эвдрэл гэмтлийг тогтооход Авто замын ус зайлуулах шуудууг хааж түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллаж чадаагүй байна. Үүнээс үүдэж шар ус хуримтлагдан тухайн замд эвдрэл үүссэн байна.

 
2023 оны гуравдугаар сарын 29-30-ны хооронд тус замын 8,2 дахь км-т 100 метр газар Шар усны үерээс болж авто замын хөвөө урссан мөн хэсэг газар замын зорчих хэсэг рүү 70-80см орж асфальтбетон хучилтыг хөндийрүүлсэн байна.
 
2023 оны гуравдугаар сарын 30-нд сум орон нутгаас техник гаргаж шар усны голидролыг ус зайлуулах хоолой руу залсан байна.
 
2023 оны гуравдугаар сарын 31-ний 10 цагт Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн авто зам дээр ажиллаж байна.
 
Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн гурван багц ажлын нэгдүгээр багц буюу 17.2 км хатуу хучилттай авто замд хамаарах юм.
 
Тус авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг 2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэсэн гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 
 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ