Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2023-11-22
С.Бямбацогт сайдын ТАНХАЙРАЛ Монгол Улсын нэр хүндийг гутаав

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлж, Олон улсаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байхад танхимын сайд С.Бямбацогт “Монголын төмөр зам”-ын орлогч А, Н, Э, Ж нарыг хэл амаар доромжилж, цаашлаад “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг олон улсын зочид төлөөлөгчдийн дэргэд цохиж авсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форум 11-р сарын 6-8 ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ форумд олон улсын 20 гаруй байгууллага, 60 орчим орны төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй ААН-ийн 1400 орчим төлөөлөгч оролцсон.

Тус олон улсын форумын хүрээнд Скай ресортын Хүн театрт хүлээн авалтаа хийсэн аж. Гэтэл энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголын Төмөр зам”-ын орлогч А, Н, Э, Ж нарт ааг омгоо гаргаж, агсам тавьж танхайрч, хэл амаар доромжилсон талаар эх сурвалж хэлж байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг, хариуцлагатай өндөр албан тушаал хашдаг, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт салбарынхаа албан тушаалтнууддаа үүрэг өгч үг хэлэх эрх байгаа ч, олон улсын зочид төлөөлөгчдийн дэргэд улсынхаа нэр хүндийг унагаж, хэл амаар бусдыг доромжлох нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.

Төрийн сайдын гаргасан энэ үйлдлийг гадны зочид Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын байр суурь гэж дүгнэнэ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ