Энэ сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохион байуулна.
Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээг зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.
Өдөрлөгийн хүрээнд дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуйн түрээсийн үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, бүх насны хүүхдийн дугуйн уралдаан, ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө, дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн, унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ, бусад арга хэмжээ зохион байгууллагдана.