Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-11-23
Цэргийн алба хаагчид гамшгийн нөхцөлд хүрсэн Иххэт суманд ажиллаж эхэллээ

Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймагт их хэмжээгээр цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малчид тээвэрчид төөрөх, цасанд боогдох зэрэг нөхцлүүд үүсэж, төрийн цэргийн байгууллагынхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас гэхэд тусгай томилгоот бүлэг өндөр хүчин чадал техник хэрэгсэлтэйгээр Дорноговь аймгийн Иххэт суманд үүрэг гүйцэтгэж, цасанд боогдсон зам даваа гүвээг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, төөрсөн иргэдийг хайх, эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд туслах зэрэг орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж эхэллээ.

Иххэт суманд цасны зузаан 60-80 см байгаа учраас зөвхөн цэргийнхний хүчин чадал бүхий техник хэрэгслээр зам давааг нээж орон нутгийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчиход гол үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ юм.

Ташрамд онцлоход, 11 дүгээр сарын 6-14-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 119, 120, 186, 256, 325, 326 дугаар ангийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн, Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Өвөрхангай аймгийн Хархорин, Увс аймгийн Зүүнговь сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэн ажилласан гэж Ахмад Д.Болор мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ