Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-11-27
“Нэг жуулчин-нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

“Байгаль хамгаалагчдын II чуулган”-ны үед жуулчны урсгалыг нэмэгдүүлэх “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Булган аймаг100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИН - НЭГ ХОНЬ” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэх амлалт авав. Монголын аялал жуулчлалын салбар нь байгальд түшиглэсэн байдаг ба тэр дундаа Улсын тусгай хамгаалалттай газар, Байгалийн цогцолбор газруудад түүх дурсгалын өв, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймд байгаль хамгаалагчдын дэмжлэг, хамтын ажиллагаатай байх нь нэн чухал юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ