Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-11-27
Инновацыг бүтээгчид, сонирхогчид цугларна

Салбар салбарын шинийг эрэлхийлэгч залуус, гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүд, инновацыг дэмжигчид цугларч шинэлэг санаа, туршлага, мэдлэг мэдээлэл солилцон, өдөр бүрийг бүтээлчээр өнгөрүүлдэг “Innovation Community Week”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд өдөр бүр 18:00-21:00 цагийн хооронд “HUB Innovation Center”-т болно.

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас санаачлан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хаитран зохион байгуулж буй тус арга хэмжээ нь анхны жилдээ Ковид-19 цар тахлын дараах туршлага, сургамж, боломжуудыг хэлэлцэхээр “We are Back” уриатайгаар болсон.

Энэ жилийн хувьд “For Communities, By Communities” уриатайгаар инновац, технологи, гарааны бизнес, тогтвортой хөгжил сэдвийн хүрээнд болох юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ