Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. -6…-8 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШХ