"Тавантолгой түлш" компани, Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллана
"Тавантолгой түлш" компани үүсэн байгуулагдаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлэхийн зэрэгцээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг давхар хийж ирсэн.
Энэ ажилд Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн ч дэмжлэх үзүүлж ирсэн юм. Тус албаныхны зүгээс угаарын хийн болзошгүй эрсдэлээс айл өрхийг сэргийлэх болон шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргах, нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх зөрчилд хяналт тавьж ажиллаж ирсэн билээ.
Цаашид хоёр байгууллага хамтран ажиллаж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нийслэлийн хүн ардыг эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллахаа илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд "Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа М.Батсайхан болон бусад албаныхан оролцсон юм.
Энэ үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 209 гаруй мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байгаагаас 82.000 айл өрхийн зуух ямар нэгэн байдлаар гэмтэлтэй, угаартах эрсдэлтэй байгаа аж. Дээрх айлуудаас 70 гаруй мянгад нь дамжуулагчтай угаарын хий мэдрэгч суурьлуулсан бөгөөд өдөр бүр хяналт тавьж байгааг энэ үеэр онцолсон юм.
Мөн энэ үеэр "Тавантолгой түлш" компанийн Чанарын хэлтсийн дарга Д.Батболд, шахмал түлшний үйлдвэрлэл болон тээвэрлэл, хадгалалтад өдөр бүр хяналт тавьж байгаа. Хэрэглэгчдэд ямар нэгэн стандартын зөрчилтэй түлш нийлүүлдэггүй гэдгийг онцолж байлаа гэж Тавантолгой түлш ХХК-иас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.