Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-12-01
Энэ оны хоёр дахь ЭЕШ Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ.

Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдана.

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төвийн www.eec.mn  цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ