Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2022 онд хийсэн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд 2022 онд аж ахуйн нэгж, байгууллагуудын 15.9 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу өөрөөр хэлбэл эдгээр ажил олгогчдын 42.7 мянган ажлын байранд ажиллах хүн олдоогүй байна.
Мөн Монгол Улсын эдийн засаг тэлж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа өргөжихийн хирээр, нөгөө талд хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ажиллах хүчний хомсдол бий болж байгаатай холбогдуулан цаашид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монголд зочлох жил” болон бусад бодлого, зорилтын хүрээнд бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих шаардлага үүсэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хуулийн төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг тус яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
Бусад мэдээ

Алтанбулагийн хилийн боомтоор их хэмжээ мансууруулах үйлчилгээтэй эмийг нэвтрүүлсэн этгээдүүдийг баривчилжээ
Мэдээ

Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна
Мэдээ

“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж, авч ирлээ
Мэдээ

Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.