Хоёр дахь ЭЕШ өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ
2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ.
Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.