Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-12-08
Сураггүй болсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай буюу баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай болж, хамгийн их нь Ховд аймгийн Зэрэг, Говь-Алтай аймгийн Тонхил суманд салхины хурд 34 метр/секунд, зарим тохиолдолд 43 метр/секунд хүрч, байгалийн гамшигт аюулт үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

Салхи, шуурганы улмаас  дээрх аймгуудад цасанд суусан 10, гэр нурсан 26 дуудлагаар тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.

Ховд-Манхан чиглэлийн цахилгаан дамжуулах сүлжээний хоёр тулгуур багана унасан, нэг тулгуур цуурсан,  Архангай аймгийн Цэцэрлэг сумын 35 квтын цахилгаан дамжуулах сүлжээний тулгуур багана унасан дуудлагаар холбогдох байгууллагууд хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Мөн Ховд аймгийн Зэрэг суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 600 орчим бог малын хамт эсэн мэнд олсон бол Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот  руу суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат суманд цасанд боогдсон 20 орчим тээврийн хэрэгсэлтэй 40 орчим хүнийг татан гаргах ажиллагааг тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид зохион байгуулж байна.

Ажиглалтын мэдээгээр 19:00 цагийн байдлаар төвийн болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи үргэлжлэн шуурч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ