Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2023-12-13
Зургаан аймаг, 150 орчим сум, нийслэлийг цахилгаан эрчим хүчийг хязгаарлахыг үгүйсгэхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Оросоос импортолж байгаа цахилгаан эрчим хүчний талаар мэдээлэл өгье. Арванхоёрдугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт  хүртэл авдаг байсныг өнөөдрөөс буюу 13-наас 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн үндэсний төвд мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдэж, гурван шалтгаан дурдсан.

Эхнийх нь, Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Хоёрдугаарт, нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.

ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг болох "ВЕК" хувьцаат нийгэмлэгээс Диспетчерийн үндэсний төвд мэдээллийг өчигдөр л ирүүлсэн.

Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгчид гэж бий. Нийт 124 аж ахуй нэгж бий. Нийт хүчин чадал нь 99,7 МВт. Эдгээр аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана.  Давсан тохиолдолд бид таван багц үүсгэсэн. Төвийн харьяанд байгаа 150 орчим сум, зургаан аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгч дээр цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэлх хугацаанд хязгаарлана” гэв

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ