Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-12-14
Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар нар уулзав

Xүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 12 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Волкер Түрктэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхий дахинд зөрчил мөргөлдөөн, талцал улам бүр газар авч, хүний эрхийн зөрчил нэмэгдэж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд шинэ тутам сорилт бэрхшээл тулгарч байгаа үед Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг сэргээн тунхаглахад чиглэсэн цаг үеэ олсон чухал арга хэмжээ санаачлан зохион байгуулж байгаад Хүний эрхийн Дээд комиссарт талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас танилцуулсан үүрэг амлалтыг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Волкер Түрк тус арга хэмжээг дэмжин оролцож байгаад Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт талархал илэрхийлж, Гадаад харилцааны сайд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр манлайлан ажиллаж ирсэнд сэтгэгдэл өндөр байгаагаа тэмдэглэн, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн үүрэг амлалтыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ