Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-12-18
Интэрмед эмнэлэг жин хасах "Nourish" аппликэйшинг танилцууллаа

Интермед эмнэлэг нь Америкийн Mederva Health эрүүл мэндийн байгууллагатай хамтран гар утасны аппликэйшн дээр суурилсан эмч, болон хиймэл оюун ухааны технологийн хослолоор ажилладаг найман долоо хоногийн эрүүл мэнд, хоол тэжээлийн “Nourish” хөтөлбөрийг эхлүүлсэн байна. 

Уг хөтөлбөрийн талаар Mederva Health-г үүсгэн байгуулагч, Ерөнхий эмч Стэнфордын Их Сургуулийн дүрс оношилгооны эмч Доктор Калеел дараах зүйлсийг зөвлөсөн байна. 

Mederva Health нь хүн бүрд дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, Харвард, Стэнфорд, Жонс Хопкинс зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг эмч нараас дүгнэлт авах боломжийг олгох зорилгоор байгуулагдсан. Монгол улсын хувьд шилдэг эмнэлэг болох Интермедтэй хамтран ажилласнаар бид газарзүйн болон хэлний бэрхшээлгүйгээр цогц тусламж үйлчилгээг санал болгож чадсан юм.

 Nourish жин хасах хөтөлбөрийн тусламжтайгаар хувь хүний эрүүл мэндийг сайжруулахад тусалж, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, чихрийн шижин, арван гурван төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, амьдралыг нь хэдэн жилээр уртасгахыг зорьж байна.

- Nourish нь манай шилдэг эмч, мэргэжилтнүүдийн боловсруулсан, шинжлэх ухаанд суурилсан жин хасах хөтөлбөр юм. Оролцогч бүр хоол зүйчээс хувийн төлөвлөгөө, өдөр тутмын зааварчилгаа, зөвлөгөөг гар утасны апп-аар дамжуулан авна. Хөтөлбөрт тусгагдсан бүх зөвлөгөө, зөвлөмжүүд нь Монгол Улс, Монгол хүнд тааруулан бэлтгэгдсэн байна. Nourish-ийн хамгийн давуу талуудын нэг нь хувь хүний завгүй амьдралд ч хэрэгжүүлээд явахад хялбар байдал нь юм.

Хөтөлбөр нь өдөр бүр маш бага хүчин чармайлт шаарддаг энгийн бөгөөд цаг хугацаа хэмнэсэн бүтэцтэй. Хүний амьдралын өдөр тутмын хэвшлийн нэг хэсэг болгож өгснөөр оролцогчдод мэдэгдэхүйц үр дүнд хүрэх боломжийг олгодог найман долоо хоногийн дотор биеийн жингийн арав хүртэлх хувийг хасах боломжтой.

Nourish нь бүхлээрээ шинжлэх ухааны судалгаа, шалгарсан туршлагыг авч хэрэглэсэн.

  1. Америкийн Хэт Таргалалтын Холбооны (American Board of Obesity Medicine) удирдамжийг дагадаг, бидний хоол тэжээлийн талаарх зөвлөмжүүд нь жингээ хасахад өндөр үр дүн үзүүлэхээс гадна урт хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой юм.
  2. Бид үйлчлүүлэгчдэдээ жин хасах болон эрүүл хооллолтын талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллүүдийг тогтмол зааж сургах тал дээр анхаардаг.  
  3. Бид зан үйлийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан үйлчлүүлэгчдэдээ буруу зуршлаасаа салах замаар хөтөлбөрийг идэвхттэй дагаж, үр дүнтэй жингээ хасахад нь тусалдаг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт хамрагдсан хүмүүст хооллох зуршлаа зөвхөн богино хугацаанд бус насан туршдаа өөрчлөхөд нь тусалдаг.

 Хэрэглэгчдийнхээ жин хасах явцыг хянах, дүн шинжилгээ хийх зорилгоор апп-даа дэвшилтэт хиймэл оюун ухааны технологийг ашигладаг. Энэхүү систем нь хэрэглэгчдийн оруулсан тэмдэглэлээс хоолны илчлэгийг автоматаар тооцоолж, хоолны дэглэмээ цаашид сайжруулахад чиглэсэн хувийн зөвлөмжийг гаргаж өгдөг. Уг апп хоолны зургаас илчлэгийг тооцдог болох юм байна.

Интермед эмнэлэг нь Америкийн “Mederva health” эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж онош нь олдохгүй байгаа өвчтөнийхөө асуудлаар болон эмчилгээний арга барил дээрээ зөвлөгөө авах үүднээс Америкийн нарийн мэргэжлийн эмч нараас нийт 22 чиглэлээр онлайнаар сургалт, зөвлөгөө авч ажилладаг байна.

Мөн өвчтөнийг маш богино хугацаанд чиглүүлэх зорилготой.

- Nourish апп дээр бүртгэл үүсгэсэн хүн бүрийн хоолны мэдээлэл болон зөвлөгөө өөр өөрөөр гарч ирнэ. Учир нь тухайн хүний ажил мэргэжил, өвчний түүх, амьдралын хэв маяг, уудаг эм зэрэг олон нарийн мэдээлэл дээр түшиглэж хиймэл оюун ухаан нь  хоол хүнсний жагсаалт болон тэдгээрийн ккал, илчлэгийг тооцож өгөх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ