Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-12-19
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

 

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт)

1)    Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;

2)    “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;

3)    Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);

4)    Газрын тос дамжуулах хоолой;

5)    Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;

6)    Бусад гэрээ

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ