Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-12-20
Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ

УОК-ын Шуурхай штабаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тус аймагт энэ жил 112 багт 9699 хот айлын хонин толгойд шилжүүлснээр 7.6 сая толгой мал өвөлжиж, хаваржина.

Өнөөдрийн байдлаар Баянгол, Төгрөг, Гучин-Ус сумдад Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Сэврээ сумдаас 69 өрхийн 49.1 мянган мал, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал отор хийж байна.

Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Богд, Баян-Өндөр, Төгрөг, Уянга, Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Хужирт, Бүрд сумдын зудын эрсдэлийн түвшин өндөр, бусад 14 сум дунд эрсдэлтэй гарсан.

Тиймэээс зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг танилцууллаа. УОК-ын шуурхай штабаас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумд болон отор нүүдэл хийж байгаа иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах, эмнэлгийн болоод төрийн үйлчилгээг хүргэхэд анхаарч, эрсдэл багатай даван туулахад байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар хангаж ажиллахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ