ХНХЯ: Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, иргэд олон нийтийн хууль тогтоомжийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монголын Хуульчдын Холбоонд хамтран ажиллах санал тавьсан.
Энэ дагуу өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Монголын Хуульчдын Холбооны төлөөлөл болох Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын төлөөллийг хүлээн авч ажил хэрэгч уулзалт хийн, хамтын ажиллагааны талаар зөвшилцлөө.
Зургаан чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан санамж бичгийн төсөлд талууд байр суурь, саналаа илэрхийллээ. Монголын хуульчдын Холбооны зүгээс яамнаас тавьсан саналыг бүх талаар дэмжин Санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлсэн. Дээрх санамж бичгийн төсөлд тусгасан хамтын ажиллагааны 6 чиглэлд талууд нэмэлт саналуудаа тусган байгуулах, чиглэл бүр дээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах, ажлын хэсэг байгуулах, хамтарсан сургалт уулзалтууд зохион байгуулахаа эхний ээлжид тохиролцлоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хөдөлмөрийн асуудал хариуцсан зөвлөх Г.Гантөгс, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.