Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-12-21
“Баавгайн хөндий” баримтат кино 22-нд олны хүртээл болно

Улаанбаатар хотод зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Баавгайн хөндий” баримтат кино нь  үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл юм. Үзэгчдээс дахин үзэх хүсэлт киног бүтээсэн уран бүтээлчдэд цөөнгүй ирсэн байна. Энэ сарын тус киног 22-нд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээр олны хүртээл болгох гэж байна. Францын “ARTE TV”-ийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан бол Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн билээ.

Уг кино дэлхийн хорин хоёр  кино наадамд өрсөлдөж 19 шагнал хүртээд байгаа юм. Дэлхийн таван тивийн онгон зэрлэг байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар бүтээсэн тус киноны гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултанд хариулт эрэлхийлсэн байдаг. Мөн хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалтанд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ