Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-12-22
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хуралдлаа

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НЗҮЗ-ийн гишүүн Р.Сансармаа, Л.Төр-Од, Б.Баяраа, Э.Энхжаргал, Х.Буянжаргал, НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул, НДЕГ-н Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү, НДЕГ-н Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Э.Одонтуяа, НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Л.Ган-Өлзий, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн О.Батцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах 10 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 

-Өр, авлагын талаарх танилцуулга

-“2023 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Тогтоол хүчингүй болгох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга /2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох журам, 2015 оны 27 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл, лавлагаа олгох журам/

-“Ажлын албаны бүтэц, ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Хуралдааны журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Мэргэжлийн хорооны ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга хийлээ гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ