Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-12-25
Х.Нямбаатарыг огцруулах шаардлагын хариуг шаардлаа

Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт /2023.12.19/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт хандан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн. Гэвч шаардлагын хариуг өгөхгүй байгаа учир өнөөдөр /2023.12.25/ Ардчилсан намаас хариу өгөхийг шаардлаа.

АН-аас өгч байгаа мэдээллээр, нийслэлд төлөөллийн зарчим алдагдаж, эрх баригч намын хайрцагласан эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж, төр захиргааны байгууллагын дарга нарыг оймс шигээ сольж, зөвхөн өөрсдөдөө л ашигтай томилгоог хийсээр байгаа нь сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдаж байна.

Х.Нямбаатар хотын даргаар томилогдсоноос хойш хоёр сарын хугацаанд нийслэлийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргасан учир Нийслэлийн Ардчилсан намаас арванхоёрдугаар сарын 19-нд түүний өргөн барьж батлуулсан хууль, гаргасан захирамжтай холбоотой дөрвөн үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн.

Х.Нямбаатарын Нийслэлийн Засаг даргаар томилогдсон процесс нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.1-т заасан хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн тохиолдолд, мөн хуулийн 65.1.2-т заасан нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн үндэслэлийг хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж, гарын үсэг зурсан бол 15 хоногийн дотор НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсвэл сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлэх ёстой. Гэтэл шийдвэр гаргахгүй, шаардлагын хариуг өгөхгүй байгаа учир нийслэлийн Ардчилсан намаас огцруулах шаардлагын хариуг өгөхийг шаардаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ