Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-12-25
Шүүхээс ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадрааг цагдан хорих шийдвэр гаргалаа

Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. 

 Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын одоогийн Засаг дарга Х.Нэхийтийг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн бол ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадрааг цагдан хорих шийдвэр гаргасан байна 

Тодруулбал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ