Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-12-26
"Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно

Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас болох юм.

Энэ сарын 25-ны өдрийн этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа.

Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийж, мөсөн гулгуурын талбай байгуулан, аж ахуйн нэгжүүд өөрсдийн сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулж байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ