Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-12-27
“Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийн дүнгээр “Сайн” үнэлэгдэв

Авлигатай тэмцэх газар нь төрийн өмчийн талаарх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлж, “Сайн” үнэлэгдсэн тул өргөмжлөл гардлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний маягт, дүгнэх аргачлалыг батлах тухай” 2020 оны 715 дугаар тогтоолоор заасан аргачлалын дагуу төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэлийг хянаж, гэрээг жил бүр үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр тооцож дүгнэдэг. Шалгуур үзүүлэлтийн нийт дүнгээс 96-100 хувь авсан бол “Сайн”, 76-95 хувь авсан бол “Хангалттай”, 75 болон түүнээс доош хувийн оноо авсан бол “Хангалтгүй” гэж тус тус үнэлдэг байна.

Дээрх аргачлалын дагуу дүгнэхэд Авлигатай тэмцэх газар нь төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2023 оны дүнгээр 99 хувийн үнэлгээтэйгээр тэргүүлсэн тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өргөмжлөл олгов. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ