Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-12-27
"Бэрс-3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 777 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/343 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Бэрс Эй Би Эс Лоялти ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 150,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Бэрс Эй Би Эс ЛоялтиТЗК” ХХК нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 15 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

“Бэрс Эй Би Эс ЛоялтиТЗК” ХХК-ийн ХБҮЦ-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ