Нисдэг тэргээр бүх төрлийн аврах ажиллагааг зохион байгуулж, 133 иргэний амь насыг авран хамгааллаа
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас хойш 94 удаагийн шуурхай дуудлагаар 477 цагийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амь насыг авран хамгааллаа.
Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж, иргэний амь насыг авран хамгаалсан. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр бүх төрлийн аврах ажиллагааг нисдэг тэрэгтэй зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.