Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай хэрэгжлээ
Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай хэрэгжиж дууслаа. Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл амжилттай хэрэгжүүллээ.
18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд автозамын боомтоор нийт 1348 автомашин нэвтэрсэн байна.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм. Харин тээвэрчдийн зүгээс Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойг онцолж байгаа юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд бодиттой хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг өргөтгөж зорчигч болон ачааны терминалын шинэчлэлт хийж ачаа тээврийн эргэлтийн нэмэгдүүлж байна.