Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-01-02
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ НЭМЭГДЭВ

2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэрийг Л.Оюун-Эрдэний Засгийн газар гаргасан. Ингэснээр улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөг болж, 2024 оны нэгдүгээр сараас тооцогдож эхэлнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2016 онд 192000 төгрөг, 2017 онд 240000, 2019 онд сард 320,000 төгрөг, 2020 онд сард 420,000 төгрөг, 2022 онд 550000 төгрөг байхаар тус тус тогтоож байжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан тогтоодог. Манай улсад 100 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.     

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ