Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-01-02
Боловсролын багц хууль хэрэгжиж эхэллээ

БШУЯ-наас боловсруулж, орон даяар хэлэлцүүлснээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ баталсан. Энэ хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр зохицуулсан байна.Тодруулбал:

Боловсролын ерөнхий хууль:

8.2.Бага ангийн сургалтыг заавал танхимаар зохион байгуулна.

8.5.Гамшгийн улмаас боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарласан тохиолдолд энэ хуулийн 8.2 дахь хэсэг хамаарахгүй ба хичээл, сургалтыг танхимын бус болон хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

11.4.Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон хэмжээний дагуу сар тутам тэтгэлэг олгоно.

11.5.Тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгоно.

12.11.Багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ.

13.2.6.Хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль:

4.4.Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.

4.7.Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг 7 настайд нь сургуульд элсүүлж болно.

5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.

6.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

10.3.Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

12.1.6.Эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой, тайван амьдрах дотуур байраар хангагдах.

14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллуулна.

16.7.Багшийн мэргэжлийн түвшин, ур чадварыг үнэлэх ажлыг 3-5 жил тутам зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

26.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшнийг тогтооно.

Дээд боловсролын тухай хууль:

15.2.Суралцагчийн сургалтын агуулгыг багц цагаар тооцно.

15.3.Сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг энэ хуулийн 15.2-т заасан багц цагт тооцож болно.

22.5.Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж, багшийн нэмэлт орлого олох, суралцагчийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эх үүсвэр болгон ашиглаж болно.

30.1.9.Сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орох орлого;

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ