Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-01-03
Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол төлбөрийг нэмэгдүүлнэ

УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, өнөөдөр /2024.01.03/ Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил үйлдсэн этгээд торгуулиа 15 хоногийн хугацаандаа төлбөл 50 хувиар хөнгөлнө. Хэрвээ торгуулиа хугацаандаа төлөхгүй бол төлбөрийг нэмэгдүүлнэ. Төлбөрийн чадваргүй бол нийтэд тусгай ажил хийлгэх юм байна.

Тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан этгээдэд оногдуулж буй торгуулийн эргэн төлөлт хангалтгүй байгааг албаны хүн тодотголоо. Тодруулбал, 2023 оны тухайд торгууль төлөлт 32,8 хувьтай байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ