Тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан торгуулиа 15 хоногт төлөхгүй тохиолдолд тухайн торгуулийг 50 хувиар нэмэгдүүлж торгох, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэхээр хуульчилсан байна. Харин 15 хоногтоо багтаан торгуулиа төлсөн тохиолдолд 50 хувиар тухайн торгуулийг бууруулахаар тусгажээ.
Тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан ч, торгуулиа төлөхгүй байх тохиолдолд нэмэгдэж, 4 тэрбум төгрөгийн торгууль хуримтлагджээ.
Жолоочийн согтуурлын зэргийг тогтоохдоо 2016 оны Эрүүл мэндийн болон Спортын сайдын хамтран баталсан журмаар туршилт явуулж, амьгал дах архины хэмжээ 020 бромилаас их тохиолдолд согтуу гэж үзэх, харин цусанд дах хэмжээ 05 дээш бол согтуу гэж үзэхээр журамлагдсан байна. Тухайн жолооч согтуурлын зэрэг тогтоох хэрэгсэлээр үзүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд, шинжээч томилж цуснаас дээж авч согтуурлын зэргийг тогтоох ажлыг хэрэгжүүлнэ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас 2023.12.07-ны өдөр эцэслэн баталсан. Уг хуультай хамт өргөн мэдүүлж баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, зарим өөрчлөлт оруулсан байна.
Дээрх хуулиудад орсон зохицуулалтын талаар ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ акт бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон, сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай Ажлын хэсгийн гишүүн, цагдаагийн дэд хурандаа, ДХИС-ийн дэд профессор С.Гантулга, Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг болон холбогдох бусад албаны хүмүүс өнөөдөр өглөө.