Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-01-03
Монгол Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэллээ

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг боловсруулах хүрээнд “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 300 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам ба Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлдэг бөгөөд энэхүү саналыг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулдаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ