Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-01-05
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож "Монголд зочлох жил 2023 - 2025" арга хэмжээг хэрэгжүүлснээр 2023 онд 651061 жуулчин хүлээн авч, тэрбум доллар давсан орлогыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүллээ.

Тэгвэл 2024 онд "GoMongolia" - “Өөдөө тэмүүлэх Монгол” Үндэсний зорилт дэвшүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Уг хөтөлбөр нь тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог дэмжих, соёлын өв, уламжлалаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ул мөргүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ