Цэргийн анги салбаруудад хяналт, шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг хуралдав
Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлийн “XII.1”-д заасны дагуу Цэргийн байгууллагын анги салбаруудад хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудалд хяналт, шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хуралдлаа.
Хурлын эхэнд Хүний эрхийн үндэсний комисс, Батлан хамгаалах салбарын удирдлагууд оролцож, хийсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож, хэлэлцүүлэв.
Үргэлжлүүлэн хурлаар цэргийн байгууллагын анги, салбаруудад хүний амь нас, эрүүл мэнд хохирч буйтай холбогдуулан тавих хяналт, шинжилгээг сайжруулах, тулгамдаж буй асуудалтай холбоотой нэн тэргүүнд авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Бусад мэдээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Мэдээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Мэдээ
Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Мэдээ
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижуулжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.