Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-01-05
Сурахын зэрэгцээ хөдөлмөрлөх, хөдөлмөрлөхийн хамт сурах боломжийг бүрдүүлнэ

Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн ажлаар дамжуулан хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэх, цагийн ажлын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд Оюутан, залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж санал солилцлоо.

Цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дараах эерэг үр дүнгүүд гарна. Үүнд:

-Оюутнууд өөрсдийн хэрэгцээгээ хангах;

-Нэмэлт орлоготой болох;

-Суурь ур чадвараа нэмэгдүүлэх боломж;

-Оюутнууд ажлын туршлага нэмэгдэнэ;

-Цаг төлөвлөлтөд суралцах;

-Ажилгүйдлийн түвшин буурна

-Мөнгөний үнэ цэнийг ойлгох;

-Шинэ орчинтой танилцах;

-Бусадтай харилцах чадварыг хөгжүүлэх;

-Харилцаа холбоогоо нэмэгдүүлэх;

-Өөрийгөө ойлгох;

-Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ олж авах;

-Уян хатан ажлын байр нэмэгдэнэ;

-Шинэ найз нөхөдтэй болох;

-Бие даах;

-Ажиллаж буй салбар, үйл ажиллагаанаасаа хамааран тодорхой урамшуулал эдлэх;

-Нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах;

-Үүрэг, хариуцлага хүлээх чадвар сайжрах;

-Орлого олонгоо дадлага, туршлага хуримтлуулах;

-Ажил хайгчид нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

Төрийн болон төрийн бус байгууллага, оюутны холбоо, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг санал зөвлөмжөө хэлэлцэн оюутан, залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, цагаар хөдөлмөр эрхлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ