Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-01-08
Төрөлт дөхөж буйг илтгэх шинж тэмдгүүд

Удахгүй хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа ээж танд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай амаржихаар товлосон эмнэлэгтээ хандаарай.
 
Хань ижил нөхөр, найз залуу, ойр дотны гэр бүл хамаатан садан, найз нөхөд та бүхэн дэмжиж, туслаарай.
 
Төрөлт дөхөж буйг илтгэх шинж тэмдгүүд:
 
-Төрөлтийн үргэлжлэх хугацаа анхан төрөгчид 10-18 цаг, давтан төрөгчид 7-10 цаг үргэлжилнэ.
-Хэвлий, нуруу хэсгээр сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт тасралтгүй өвдөх
-Умай агших, базлах (хүч болон давтамж нь харилцан адилгүй, гэнэт эхэлж, гэнэт зогсоно)
-Ус гарах, ус бага багаар гарах, гэнэт ихээрээ цүлхийтэл гарах
-Цусархаг ялгадас эсвэл салиа гарах. Төрөх хугацаа дөхөх үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч магадгүй. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж халдвар орохоос сэргийлж байсан зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байгааг илтгэнэ.
-Гэдэс өвдөх, базлах
-Сэтгэл зүй тогтворгүй болох (айдас түгшүүрт автах, гэнэт баярлах, төсөөлөлдөө гүн автах гэх мэт)
-Нойр хулжина.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ