Эрээн хотод "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” болж байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” болж байна.
МҮХАҮТ-тай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Монгол Улсаас 50 гаруй ААН нэгж арьс ширэн цүнх, савхин хүрэм, ноолуур, сарлагийн хөөвөр, булган дээл, гоёл чимэглэл, алт мөнгө, зэсэн эдлэл, арьсан гутал, монгол дээл, хантааз хүрэм, булган малгай зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм.
Мөн үзэсгэлэн худалдаанд БНХАУ, Өвөрмонгол, Орос, Пакистан, Энэтхэгийн 150 гаруй ААН бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна.
"Цагаан сарын үзэсгэлэн худалдаа" энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх аж.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.