Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-01-11
Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна.

Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон албаны бусад төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах талаар ярилцаж, цаашид аль чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар, өнгөрсөн 2020, 2021 онд зохион байгуулагдсан ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад цаашид хоёр байгууллагын төлөөллийг оролцуулан энэ чиглэлээр үйл ажиллагааны  төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тогтов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ